Чи надад юуг өгдгөө мэдэх үү?
Хэр ихийг гэдгээ чи өөрөө ч мэдэхгүй байх. Намайг ингэж хайрлахыг чинь би мэдрэх бүртээ хичнээн их аз завшаан ямар их жаргал гэдгийг чамгүй үедээ л эргэцүүлэх юм. Хором холдох хооронд л бодлууд чамаар дүүрэх юм.
Энэ бүх хугацаанд бэлэглэсэн зүйлс чинь би даахааргүй их санагдана. Чиний өгдөг бүхний хажууд миний өгсөн бүхэн зүгээр л нэг чимхийн төдий санагдаж бүхнээ зориулмаар… Харах бүртээ дахин дахин хайрламаар…. Секунд холдоход л хамт байсан хором бүрээ үгүйлэх юм. Жаргалтай инээд, халамжлах дулаан үгс, хөгжөөх гэсэн тэнэг үйлдэл, хэцүү үед өгөх урам, буруу зүйл хийхэд хэлэх зэмлэл гээд хамгийн чухал нь надтай өнгөрүүлсэн цаг мөч мэдрэмж бүхэн хамгийн үнэ цэнэтэй бэлэг чинь юм шүү❤.
